Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна

access_time 2024-11-13 10:51

Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна хэмээн ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд чихний дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн хүүхдүүд 25 сая төгрөгөөр аппарат авч зүүх хэрэгтэй болж байна. Энэ мөнгийг олох боломж ээж аавуудад алга байна.  Монгол улсын 17 аймгийн эмнэлгүүдэд чихний гэмтлийг  эрт илрүүлэх аппарат дутуу байна. Ховд аймагт аппарат нь байгаа ч ажиллуулах боловсон хүчин алга. Чихний аппарат шаардлагатай 250 хүүхэд бий. Англи улсын эмнэлгүүд чихний аппарат эвдэрсэн үед нэг удаа үнэгүй засаж өгдөг. Манайд засах газар байхгүй гэдгийг онцолжээ.     

Шинэ мэдээ