Засгийн газрын ордон руу явдаг автобусны гурван чиглэлийг зогсооно.

access_time 2024-11-08 11:08

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс зогсоохоор боллоо.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж АТ:1 “Засгийн газрын ордон – Гэрэлт хотхон – Зайсан” , АТ:2 “Засгийн газрын ордон – Ривер гарден – Хан хилсс” , АТ:3 “Засгийн газрын ордон – Энканто – Хүннү 2222 хороолол” гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм.   

Шинэ мэдээ