Хүүхдүүдийн 23 хувь нь нүдний харааны өөрчлөлттэй гарчээ

access_time 2024-11-06 11:00

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн. Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 23 хувь нь нүдний харааны өөрчлөлттэй, 83 хувь нь шүдний өвчлөлтэй гарсан. Цаашид 10 настайд нь амьсгалын эрхтэн тогтолцоо, 8 дугаар ангид нь мэдрэлийн эрхтэн тогтолцоо, 12 ангид нь шээс бэлгийн замын эртхэн тогтолцооны үзлэгт хамруулна. Мөн 2 аймаг, 1 дүүрэгт бусад өвчлөлийг тодруулах тандалтын үзлэг хийхэд хүүхдүүдийн 11 хувь нь зүрхний өөрчлөлттэй гарчээ. Зүрхний өөрчлөлтийн үндсэн шалтгаан шүдний өвчлөлийг эмчлүүлэхгүй удсанаас болдог.  Мөн гар утасны хэтэрсэн хэрэглээнээс шалтгаалсан харааны өөрчлөлт хүүхдүүдэд их байгааг онцлон анхааруулсан байна.   

Шинэ мэдээ