ХӨЛ НҮЦГЭН ГҮЙЛТ УРТ НАСЛУУЛАХ ТУСТАЙ

access_time 2018-08-17 15:18

Олон улсын гүйлтийн тэмцээн Богд хан уулын Шавартын аманд ням гаригт зохион байгуулагдана. Оролцогсод тогтсон зайд байгалийн сайханд цагтай уралдан гүйж ялагч нь болох боломжтой.
Тэмцээнд “Монголын хэт холын зайн гүйлтийн холбоо”-ны тамирчин жил “Чэжү ОУ-н хэт холын марафон 100км”-т 2-р байр, “14 дэх удаагийн Пусан далайн эргийн хэт холын марафон 50км”-т 6-р байрыг тус тус эзэлсэн Р. Эрдэнэ-Оргил.
Япон Улсын “Хөл нүцгэн гүйлтийн холбоо”-ны тэргүүн. “Хөл нүцгэн ханхүү” нэрээрээ алдартай. Ё.Цүёоши, Франц Улсын иргэн, ууланд авирагч, трайл ран төрлөөр голчлон гүйдэг Карол Фүкс нар оролцоно. Тэрбээр Гималайн нуруунд орших Манаслу (8.,163м), Эверест (8.848м) оргилд гарсан тамирчин.
Хөл нүцгэн гүйх нь хүний таван цул, зургаан савд эерэгээр нөлөөлж элэг бөөрний үйл ажиллагаа сайжран, хоолны дуршил нэмэгдэж эрч хүч нэмэгдэн эрт өтлөхөөс сэргийлснээр урт наслуулах ашиг тустай байна.
Тэмцээний бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.

Шинэ мэдээ