ГОЛЫН УСАНД ОСОЛДОХООС СЭРЭМЖИЛ
Иргэд гол ус бараадаж, голын эрэг дагуу амарч, зугаалах үеэр санамсар болгоомж алдсаны улмаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэл гарсаар байна.
Туйхайлбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Д /13 настай, эрэгтэй/ “Хэрлэн” голд живсэн тухай дуудлага наймдугаар сарын 15-ны өдрийн 18:20 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр гурван бүлэгт хуваагдан Хэрлэн сумын 9 дүгээр багийн “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгээс Баянтүмэн сумын “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл нийт 30 км-т “Хэрлэн” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дөрвөн удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоож, өнөө өглөөний 06:00 цагт дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.
Он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагаа 17 аймгийн 40 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 56 удаа тохиолдсон.
Мөн цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Иймд ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Шинэ мэдээ
-
Пентагоны тийрэлтэт онгоцууд агаараас хөөгдөхөд хүрчээ
2023-06-06
-
Удаан хүлээсэн сөрөг довтолгоо
2023-06-06
-
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар тохиролцжээ
2023-06-06
-
Нөхөн сонгуульд 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2023-06-06
-
Дөрвөн дүүрэгт замын тохижилт, үйлчилгээг хувийн хэвшил хариуцуулжээ
2023-06-06
-
Дэлхийн хэмжээний тайз засалттай, гэрлийн гайхамшигт үзүүлбэр бүхий тоглолт болно
2023-06-06
-
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна
2023-06-06
-
Нутгийн баруун хагаст дулаарна
2023-06-06
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30