“СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ” САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

access_time 2018-08-16 16:10

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг 30 жилийнхээ ойн хүрээнд “Сэтгэлийн гэгээ” сайн үйлсийн хоёрдугаар аяныг ШШГЕГ-ийн эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид өрнүүллээ.

“Сэтгэлийн гэгээ” анхдугаар аян Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо /МХҮХ/ дээр өрнөж тус эмнэлгийн эмч нар 50 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй иргэдэд үзлэг оношлогоо хийж, шаардлагатай эм бэлдмэлээр хангасан билээ.

Харин хоёрдугаар аяны хүрээнд тус төвийн 10 эмч нийгмийн эрх нь хязгаарлагдсан хорих ангийн 60  эмэгтэйд дотор, зүрх судас, эмэгтэйчүүдийн эхо, умайн хүзүү, эсийн шинжилгээ хийж, үзлэгт хамруулан,  зөвлөгөө өглөө.

 

Шинэ мэдээ