Ц.Уранчимэг: Иргэд агаарын бохирдлыг бууруулах зөв технологийг хэрэглэх хэрэгтэй
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулж эхэллээ. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг нээн ажиллуулахаар боллоо. Ач холбогдол, зорилгын талаар товч танилцуулна уу?
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, иргэдийг цахилгаан халаалтын хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах зорилгоор уг төвийг нээн ажиллуулж байна. Товчхондоо, Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хийхээр төлөвлөсөн шат дараатай ажлуудын нэг нь энэ юм. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага техник, технологи мэдээллийн төвд ирж мэдээлэл авахаас гадна, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд өөрт тохирсон, зөв технологийг сонгон хэрэглэх боломжийг олгож байна. Ялангуяа иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ, шаардлагаа хангах технологийг сонгож авах боломж бүрдэж байгаа юм.
-“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэдий хэмжээний техник, технологи танилцуулах вэ?
-Уг төвд ирснээр нийт 50 гаруй технологитой танилцаж болно. Иргэдийн хувьд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалгын технологийг илүүтэй сонирхож байгаа. Энэ эрэлт, хэрэгцээн дээр үндэслэсэн энэ чиглэлийн 5-6 төрлийн технологийн үзэсгэлэн нээсэн. Монгол гэрийн хувьд дулаан алдагдал их. Тэр утгаараа ямар дулаалгын материал, технологи ашиглаж гэрээ дулаан байлгах, нүүрс бага хэрэглэх вэ гэдэг мэдлэг, мэдээллийг уг төвөөрөө дамжуулан иргэдэд өгнө. Иргэд мэдээлэлгүйгээс болж буцах хаяггүй, чанарын шаардлага хангаагүй технологи хэрэглэх явдал их байдаг. Гол нь бид иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангасан технологийг санал болгох чиглэлийг барьж байгаа.
-“Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв” хаана нээгдэж, хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Эхний ээлжинд “Барилга Мегастор” төвд уг мэдээллийн төвийг нээн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Үүний дараа тодорхой хэмжээнд мониторинг хийж, эрэлт хэрэгцээ ямар байгаагаас шалтгаалж бусад дүүргүүд дээр мэдээллийн төвүүдээ нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өвлийн улирлыг дуустал мэдээллийн төв ажиллана. Түүнээс гадна “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-д техник, технологио танилцуулах зай, талбайг үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа учир аж ахуйн нэгжүүдэд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм. Төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нь маш чухал. Мөн иргэдтэйгээ ч аль болох ойртож ажиллах нэг алхам гэж ойлгох ёстой.
-Мэдээллийн төвд очиж мэдээлэл авч, өөрт тохирсон технологио сонголоо гэхэд иргэдэд тулгардаг нэг зүйл нь санхүүгийн асуудал байдаг. Хөнгөлөлттэй зээлээр авах боломж байгаа юу?
-Нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр “Ногоон зээлийн сан”-г байгуулсан. Энэ хүрээнд “Хас банк” иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгож байгаа. бусад банктай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа. Гэвч иргэн, аж ахуйн нэгжүүд тодорхой мэдээлэлгүй байгаа учраас энэ боломжуудыг хүртэж чаддаггүй. Тиймээс БОАЖЯ-ны Хэвлэл, мэдээллийн алба манай хэлтэс хамтран иргэдэд агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчноо хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байна.
-Ер нь иргэд уг төвд танилцуулах технологийг хэрэглэх нь эдийн засаг талаасаа ямар ашигтай талаар тодруулбал?
-Өвлийн улиралд хэрэглэх нүүрс, эсвэл шалны халаалт, дулаалгын технологийн аль нь эрүүл мэнд болоод эдийн засагт ашигтай талаарх мэдээллийг иргэд мэдээллийн төвөөр болон уг төвд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаар дамжуулан авах боломжтой.
Шинэ мэдээ
-
Дэлхийн хамгийн том онгоцны сүйрэл
2023-09-27
-
Генералыг тойрсон маргаан
2023-09-27
-
Цочир хүйтэрч, нойтон цас орно
2023-09-27
-
Үзэсгэлэнт газруудаар аялахдаа хад хавцлаас унахаас болгоомжил
2023-09-27
-
Улаанбаатар түншлэл-2023″ олон улсын үзэсгэлэн яармаг болно.
2023-09-27
-
Яармагийн шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна
2023-09-27
-
Монголын эмэгтэй баг Йорданы багтай өрсөлдөнө.
2023-09-27
-
“Алтан намар 2023” өргөтгөсөн худалдаа гарлаа.
2023-09-27
-
Европ, Хятадын цахилгаан автомашиныг шалгаж байна
2023-09-19
-
Хоёр өнцөг: Дундаж цалин өссөн, өсөөгүй
2023-09-19
-
Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй
2023-09-19
-
Жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байна
2023-09-19
-
Тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлж болно
2023-09-19
-
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023-09-19
-
Уулаараа нойтон цас орно.
2023-09-19
-
“Гэгээ муза”-гийн шилдгүүд тодорлоо
2023-09-19
-
Орос, Солонгост хэрхэн туслав?
2023-09-18
-
Шуурганд өртсөн 300,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.
2023-09-18
-
Агаараас эрэн хайх, аврах ангийнхан 120 хүний амийг аварчээ
2023-09-18
-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
2023-09-18
-
Уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-09-18
-
“Эрдэнэт үйлдвэр” -ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023-09-18
-
52 байршлын тоглоомын талбайг тохижуулж байна
2023-09-18
-
16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2023-09-18
-
Крымийг хамгаалалтгүй болгох түлхүүр
2023-09-15
-
Ливийн үер сүйрэл дагуулав
2023-09-15
-
Үндэсний номын баяр үргэлжилж байна.
2023-09-15
-
“Гэгээн муза”наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдана
2023-09-15
-
Тэгш сондгойгоор зорчихгүй
2023-09-15
-
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.
2023-09-15