ГОВЬ АЛТАЙД ‘ЭЛСНИЙ ФЕСТИВАЛЬ-2018’ БОЛНО

access_time 2018-08-15 16:44

Говь алтайд ‘Элсний фестиваль-2018’ энэ сарын 18-19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Эрээн нуурын хөвөөнд болно.

Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулж гадаад, дотоодын жуулчдад сурталчилна. 2015 оноос хойш зохиогдож буй уг наадмын үеэр жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, сур, шагайн харваа,  зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Шинэ мэдээ