Дэлхийн хамгийн нэр хүндтэй хоолны тэмцээн
Дэлхийн хамгийн нэр хүндтэй хоолны таван тэмцээний мэдээллийг цувралаар танилцуулж байна. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хамгийн нэр хүндтэй энэхүү тэмцээнд орох гэсэн олон орны багууд тэмцээн болохыг тэсэн ядан хүлээдэг юм.
Жил бүр болдог нэр хүндтэй хоолны тэмцээнүүд мэргэжлийн тогооч нарт хоолны ур чадвараа батлах боломжийг олгодог.
Bocuse d’Or
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү тэмцээн хоолны тэмцээнүүдийн нэгдүгээрт бичигддэг. Bocuse d’Or тэмцээнийг 1987 онд Францын шинийг санаачлагч тогооч Пол Бокузе хоолны урлагийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор анх зохион байгуулж эхэлсэн.
Энэхүү тэмцээн нь дэлхийн хэмжээний мэргэжлийн тогооч нар, авьяастнууд цуглардаг, хоолны олон төрлийн сорилт бүхий тэмцээнтэй, нарийн цаг заадаг , мэргэжилтнүүд шүүдэг гэдгээрээ алдартай. Одоогийн байдлаар 24 улсыг сонгон шалгаруулаад байгаа юм. Францын Лион хотод Гранд финалд шалгарсан тогооч нар олон шат дамжсан ширүүн өрсөлдөөнд ордог.
Багуудыг дэлхийн өнцөг булан бүрээс сонгон шалгаруулж сонгодог. Баг бүр нь тогооч, комиссар тогооч (22 ба түүнээс доош настай) гэсэн хоёр хүнээс бүрдэнэ. Сонгогдсон багууд дараа нь хоёр өдрийн арга хэмжээнд оролцож цэнгэлдэх хүрээлэнд хоол хийх ур чадвараа сорьдог байна.
Тэмцээний. шүүгчид гал тогооны эрүүл ахуй, зохион байгуулалт, хог хаягдлыг бууруулсан байдал ,хоол хийх ур чадвар, үйл ажиллагааны чанар зохион байгуулалтыг онцлон үнэлгээ тавьдаг. Амталгааны шүүгчид хоолны танилцуулга, амт, гоёл чимэглэлийн зохицолд анхаарлаа хандуулдаг. Нэгдүгээр байрт орсон багт 20,000, хоёрдугаар байрт 15,000, гуравдугаар байрт 10,000 еврогийн шагнал өгдөг. Финалд шалгарагсад хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбартаа бахархал, хүндэтгэлийг хүлээдэг. Энэхүү нэр хүндтэй тэмцээний ялагчаар анхны америк тогооч Филип Тессиер тодорсон. Тэрээр хэдэн жилийн дараа тэмцээнд эргэн ирж, Америкийн анхны багийг Алтан медальд хүртэхэд тусалсан. Түүний Bocuse D’Or-ын дээд амжилтыг эвдсэн туршлага нь түүний одоогийн хоол үйлдвэрлэлийн карьерын үндэс суурийг тавьсан гэдэг.
Шинэ мэдээ
-
Дональд Трамп шинэ Air Force One авах гэж байна
2025-09-12
-
Н.Энхбаяр: Монголын нийт нүүрсний 40%- ийг 16 жилээр зарж, нийт 10 тэрбум ам долларын алдагдал хүлээх гэрээ хийсэн, засвар хийх ёстой.
2025-09-12
-
Хятадаас Ким Чен Ун охин Жү Аэ -тэйгээ хамт галт тэргээр буцаж иржээ
2025-09-12
-
Муштаха цамхгийг Хамас бүлэглэлийн дайчид ашиглаж, дэд бүтэц нь болсон гэж үзэн довтолжээ
2025-09-12
-
Оросын дронууд чиглэлээ алдаж Польшийн нутагт нэвтэрснийг устгажээ
2025-09-12
-
Эрүүл мэндийн даатгалын сангийн 200 тэрбум төгрөгийн алдагдлыг шалгаж байна
2025-09-12
-
Ахмадууд тэтгэврээ 1,5 сая болговол зээл авахгүй гэжээ
2025-09-12
-
АНУ-ын залуу улстөрч Чарли Кирк буудуулж амиа алдсан байна.
2025-09-12
-
Николас Мадуро: Венесуэл халдлагад өртвөл тэр даруй зэвсэгт тэмцэл хийнэ гэжээ.
2025-09-11
-
Хар тамхины бүлэглэлүүдэд цохилт өгнө
2025-09-11
-
Г.Амартүвшин: Захирлуудын цалинг гурван сая болговол ажиллах хүн олдохгүй.
2025-09-11
-
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэх шаардлага тавьж төрийн ордны гадна жагслаа
2025-09-11
-
Сурах бичгийг 38,000 төгрөгөөр түрээсэлж авч болно.
2025-09-11
-
Тарваган тахлын вакцин Монголд тасарсан.
2025-09-11
-
Суданд уулын нуралт болж 200 орчим хүүхэд амь үрэгджээ.
2025-09-11
-
Сүүлийн жилүүдэд төрөлт эрс буурсан байна.
2025-09-11
-
В.Путин:Украин дахь гадаадын цэргүүд “хууль ёсны бай” болно гэжээ.
2025-09-10
-
Энэ жил агаарын бохирдол 50% буурна гэж мэдэгдлээ
2025-09-10
-
Ким Чен Уны үнэлгээ
2025-09-10
-
Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават эх орноо орхин гарчээ
2025-09-10
-
Электрон тамхийг сургуулийн орчинд заруулахгүй
2025-09-10
-
Цахим сүлжээг хязгаарлаж,хаасан шийдвэрүүд
2025-09-10
-
Автомашингүй өдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй
2025-09-10
-
Маргаан дагуулсан мэдээллүүд
2025-09-10
-
АНУ-ын Катараас авсан бэлэгний онгоцыг шинэчлэхэд 400 сая доллар зарцуулна
2025-09-09
-
Хөлөг онгоц хазайж зорчигчид сандарчээ
2025-09-09
-
“Яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр тендер зарлахгүйгээр мөнгө завшжээ
2025-09-09
-
Дональд Трампын үнэлгээ
2025-09-09
-
Сандарсан авиралт
2025-09-09
-
Тарваган тахал өвчнөөр Хөвсгөлд 1 хүн нас баржээ.
2025-09-09