Ходоодны шархлаанаас хэрхэн сэргийлэх вэ?
Ходоод нь хоол боловсруулах үндсэн үүрэгтэй бөгөөд хоногт 1.5 литр орчим хүчиллэг шүүрэл ялгаруулдаг. Таны хэрэглэсэн хүнс 3-10 цаг орчим ходоодонд агуулагдсаны дараа хоол тэжээлийн боловсруулалт явагдаж эхэлдэг. Амьдралын буруу хэвшлээс шалтгаалж иргэдийн дунд ходоодны өвчин ихэссэн. Энэ өвчин даамжирсаар ходоодны шарх, хавдар болж хүндэрч байна. Монгол улсад элэгний хавдрын дараа ходоодны хавдар хоёрдугаарт бүртгэгдэж байна. Салст бүрхэвч буюу ходоодны дотор давхарга шархлан, үе үе хурцдан, даамжрах хандлагатай архаг эмгэгийг ходоодны шархлаа өвчин гэдэг. Энэ өвчнөөр өвчлөгсдийн 70-80% нь 25-40 насны хүмүүс эзэлдэг.Эрчүүд эмэгтэйчүүдээс 3-4 дахин илүү өвчилдөг байна.
Ходоодны шархлаа үүсэх үндсэн шалтгаан
Дэлхийн нийт хүн амын 50 орчим хувьд тархсан байдаг хеликобактери нь нь ходоодны салст бүрхэвчид шигдэн байрладаг. Ходоодны хүчиллэг орчин нь өсөж үржих таатай нөхцөл болж өгдөг байна. Ингэснээр ходоодны салст бүрхэвчид үрэвсэл үүсгэн шүүрлийн тогтолцоог алдагдуулж улайлт, шарх цаашлаад ходоодны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй.
Эмийн замбараагүй хэрэглээ буюу өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмүүдийг (ибупрофен, диклоденк, аспирин гэх мэт) иргэд дур мэдэн эмчийн зааваргүйгээр тогтмол хэрэглэснээс үүдэн ходоодны салст бүрхэвчийн өөрийгөө хамгаалах бүтцийг алдагдуулснаар ходоодны хүчил өөрийгөө гэмтээж эхэлснээр шархлаа үүсгэх үндэс суурийг тавьдаг.
Ходоодны шархлаа үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс
- Удамшил
- Тамхи
- Хоолны буруу дэглэм
- Элэг, цөсний замын өвчнүүд
- Хеликобактерийн халдвар
- Үрэвслийн эсрэг дааврын бус эм бэлдмэл
Ходоодны шархлаа өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
- Аюулхай орчим халуун оргиж төөнөж өвдөх, эвгүй оргих, өлсөж байгаа мэт мэдрэгдэх
- Хоол идэх үед амархан цадах
- Хоол идсэний дараа хэхрүүлэх эсвэл цанхайх
- Цээж хорсох
- Дотор муухай оргих
- Бөөлжих, хүнд үед цустай бөөлжих
- Өтгөний өнгө өөрчлөгдөх (хар бараан өнгөтэй ажиглагдах)
- Жин хасагдах шинж тэмдэнг ажиглагдвал эмчид хандан, шинжилгээ, оношилгоо заавал хийлгээрэй.
Цаг тухайд нь оношилж эмчлээгүйгээс үүсэх хүндрэл:
Ходоодны цус алдалт
Ходоод цоорох
Ходоодны гарах хэсгийн нарийсал
Ходоодны хорт хавдар үүсэх эрсдэлтэй.
Ямар хоолны дэглэм баримталбал зохистой вэ?
Тогтмол цагт хооллон, өглөөний цайг ууж хэвших, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлж, чанасан, жигнэсэн хоолыг түлхүү сонгох нь зөв юм. Дараах хоол, хүнсний бүтээгдэхүүн нь ходоодны хүчлийг ихэсгэдэг тул зайлсхийх шаардлагатай:
- Шарсан болон хуурсан
- Амтлагч ихтэй хоол
- Согтууруулах ундаа
- Кофе
- Хийжүүлсэн ундаа
- Чихэрлэг бүтээгдэхүүн
- Сүү сүүн бүтээгдэхүүн орно.
Урьдчилан сэргийлж урт наслаарай
Шинэ мэдээ
-
Дэлхийн манти дээшилж байна.
2025-04-21
-
Иргэд тариалангийн компанийг шүүхэд өгчээ
2025-04-21
-
Талибуудын хавчлагад өртөх эрсдэлтэй афганчууд Германд ирлээ
2025-04-21
-
“Нүүдэл-999” шатрын тэмцээн Сүхбаатарын талбайд болно.
2025-04-21
-
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2025-04-21
-
Жуулчид ихээр зорчдог газруудад өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ нэвтрүүлнэ.
2025-04-21
-
Зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулжээ.
2025-04-21
-
Хачигны толгойг арьсанд үлдээхээс сэргийлэх хэрэгтэй.
2025-04-21
-
Альцгеймер, Паркинсоны өвчинг бүрэн эмчлэх эм нээхээр ажиллаж байна.
2025-04-18
-
Бага Роберт Кеннедиг буруутгав.
2025-04-18
-
Сүйрсэн гүүр Германы хөгжлийг удаашруулж байна.
2025-04-18
-
Яамдууд зүтгүүлсэн ч гишүүд дэмжихгүй байна
2025-04-18
-
Нүүрсийг биржээр ил тод нээлттэй борлуулах ёстой.
2025-04-18
-
УИХ-ын гишүүд хоолны мөнгөө Засаг даргаар нь төлүүлжээ
2025-04-18
-
Байгальд ээлтэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнийг танилцуулна
2025-04-18
-
Туулын хурдны зам барихад 1.9 их наядыг батлуулсан ч төсөв нь хүрсэнгүй
2025-04-18
-
Оцон шувуу нисдэг тэрэг осолдуулжээ
2025-04-17
-
Загварын нэгдмэл өнгөний схем
2025-04-17
-
Нефть боловсруулах үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ?
2025-04-17
-
Эмээлт дээр очоод үз. Ноолуурын үнэ унаагүй.
2025-04-17
-
Засгийн газрын авто бааз машин түрээслэх зар тавьжээ
2025-04-17
-
Зөрчилтэй 300 гаруй барилга нийслэлд байдаг.
2025-04-17
-
Уламжлалт анагаах ухаан элэг судлалын төвийг хүүхэд дотрын эмнэлэг болгоно
2025-04-17
-
Путин тэрбум долларын зэвсэглэх хөтөлбөрөө зарлав
2025-04-16
-
Генийн засварлах технологиор аймшигт чононуудыг амилуулжээ
2025-04-16
-
Өмнөговь аймгийн уул уурхайн компанийн 77 ажилтан хоолны хордлогод орж зөөвөрлөгдөн иржээ.
2025-04-16
-
Хөвсгөл аймагт 254 гэрээт худалдаачдын бараа бүтээгдэхүүн шатлаа
2025-04-16
-
Халаалтын хэрэглээнээсээ сар бүр 100 мянган төгрөг хөнгөлүүлэх айл өрхүүдийн байршил
2025-04-16
-
Олон улсын тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол сэлэмчин
2025-04-16
-
Эрдэнэтийн овоолгоос олборлолт хийж буй компаниудын 51%-ийг төр эзэмшинэ
2025-04-16