Л.Халтарыг Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар томиллоо

access_time 2018-08-15 16:43

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар   Л.Халтарыг Зам тээвэр хөгжлийн дэд сайдаар томиллоо.  Тэрбээр Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дэд даргаар ажиллаж байсан. Ерөнхий сайд болон сайд нар салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг хэллээ.

Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд хашаа цэвэрлэгч, ачигчаас орлогч дарга хүртэл 38 жил ажилласан  нэгэн юм.

Шинэ мэдээ