Азийн шилдэг каунтри дуучнаар О.Энх-Эрдэнэ шалгарлаа

access_time 2024-10-16 11:11

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнес, хувь хүний амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулдаг “The Knights Award” ёслолын ажиллагаа боллоо. Манай улсаас дуучин О.Энх-Эрдэнэ “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд шалгарч, байна.О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн бөгөөд “New Nomad Records” леблийн артист, дуучин билээ

Шинэ мэдээ