Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амиа алдлаа, галаас болгоомжил

access_time 2024-10-16 11:17

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн нэгдүгээр багт гэр шатаж, бага насны хоёр хүүхэд амиа алджээ. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт 5 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй хүүхэд өртөж амиа алджээ. Бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, болзошгүй эрсдэл, ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Шинэ мэдээ