Нэмэлт санал хураалт явуулна.

access_time 2024-10-14 11:06

Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр 74 сумын 81 хэсэгт 13-нд, аравдугаар сарын 19-ний өдөр 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг.Санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргана.

Шинэ мэдээ