Дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл 189 мянган айл өрхийн цахилгааныг хөнгөлнө

access_time 2024-10-08 08:05

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс хамрагдана. Цахилгааны өргүй, хоёр тарифт тоолууртай айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50-100% хөнгөлдөг.  .Энэ жил 189,000 орчим айл өрх цахилгааны хөнгөлөлтөд  30.5 тэрбум төгрөг зарцуулна. Хөнгөлөлт 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Шинэ мэдээ