Түйн гол гүүртэй боллоо

access_time 2024-09-26 08:05

Баянхонгор аймгийн Богд сумын Түйн голын гарам стандарт гүүртэй боллоо. Энэхүү гүүр нь говийн чиглэлийн сумдын иргэдийн дамжин өнгөрөх гол цэг юм.  Гүүр нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд  64х15 метрийн урттай, таван тулгууртай, 44 тоннын даацтай төмөр бетон хийцтэй юм. Баянхонгор аймаг сүүлийн дөрвөн жилийн дотор гурав дахь томоохон гүүрэн байгууламжаа ашиглалтад оруулаад байна.

Шинэ мэдээ