ШАТРЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

access_time 2018-08-09 16:48

“Чингис” шатрын клубийн нэрэмжит “Chinggis Invitational” дөрөвдэх удаагийн тэмцээн Монгол Улсад эхэллээ. Энэхүү тэмцээн нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй А зэрэглэлийн тэмцээн юм. Тэмцээнд 2500-гаас дээш чансаатай шатарчдыг урьж оролцуулдаг байна.

Энэхүү тэмцээд Монгол, Энэтхэг, Азербайжан, ОХУ, АНУ-ын 10 шатарчин өрсөлдөж байна.

Монгол Улсыг төлөөлж гавьяат тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, их мастер Цэгмидийн Батчулуун, 2018 оны улсын аварга Сумъяагийн Билгүүн, Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Цэдэвээгийн Лхагвасүрэн гэсэн шилдэг гурван шатарчин оролцож байна.

Дэлхийн А зэрэглэлийн энэхүү тэмцээний хамгийн өндөр чансаатай тамирчин нь АНУ-ын хамгийн залуу их мастер Рэй Робсон байна. “Chinggis Invitational” тэмцээний аваргууд энэ сарын 16-нд тодорно

Шинэ мэдээ