Мод тарих үндэсний өдөр 21 хоног үргэлжилнэ.

access_time 2024-09-24 08:03

Мод тарих үндэсний өдрүүд 21 хоногийн турш үргэлжилнэ. Улаанбаатар хотод 120 сая мод тарихаар төлөвлөснөөс  найман байршилд мод тарих ажил эхэлсэн. Ойн газраас мэдээлснээр 2021 оноос хойш нийт 41.5 сая ширхэг мод тарьжээ. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж, ургуулсан байна. Аж ахуйн нэгж байгууллагыг өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгохыг Нийслэлийн байгаль орчны газраас уриалжээ.

Шинэ мэдээ