“ХӨЛ НҮЦГЭН ГҮЙЛТ”-ИЙН ХАГАС МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

access_time 2018-08-09 16:48

Уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.  Бүртгэлийг 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл  хийнэ.

Богдхан уулын зүүн талд байрлах Шавартын амнаас эхлэн Богдхан уулыг дамжин Зайсан толгойн орой хүртэл нийт 50 км замыг туулах юм. Япон улсын хөл нүцгэн гүйгчид ирж оролцохоос гадна 50км, 3, 5, 10, 21 км-ийн зайн гүйлтийн  тэмцээн зохион байгуулагдана.

Тус тэмцээнд дотоодын 1200 гаруй гадаад дотоодын тамирчид оролцох юм. Бүртгэлийг www.msut.run цахим хуудас болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод явуулж байна.

Шинэ мэдээ