Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно.

access_time 2024-09-19 15:01

“Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XX дахь удаагийн тэмцээн”-ийг “Буянт-Ухаа” спорт ордонд есдүгээр сарын 20-нд зохион байгуулна. Тэмцээнийг Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгчид шүүх юм.

Тэмцээн дараах үе шаттай болно.

  • Хүүхэд нас /1/: 9 болон түүнээс доош нас
  • Хүүхэд нас /2/: 10-11 нас
  • Өсвөр нас /1/: 12-13 нас
  • Өсвөр нас /2/: 14-15 нас
  • Залуучууд: 16-18 нас
  • Насанд хүрэгчид: 19-с дээш нас
  • Сеньор: 35-аас дээш нас

Шинэ мэдээ