Дархан-Уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н 2 үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилсөн байна. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч 8 дугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.
Ингээд ХХАА-н яамны Сайдын зааврын дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох талаар Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гаргасан юм. Захирамжийн хүрээнд Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байна.
Галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийсэн талаар аймгийн ОБГ-ын орлогч дарга Б.Ганхүү мэдээлэв. Тэрээр малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67-н ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20