Бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

access_time 2024-09-12 10:58

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж байна. БГД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, явган хүний зам, шат, гүйлтийн зам зэрэг тохижилтыг хийжээ.

Шинэ мэдээ