“ЭВРИКА-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ ХУРАЛ ЕСДҮГЭЭР САРД БОЛНО
“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард зохион байгуулагдахаар боллоо. Тус Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж, олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм.
Та бүхэн ЭШИХ-д дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/1jcDnaG8Nzndu0EJ7OrdjUF40NX2HcjqbkvzZWHoxsGI/viewform?edit_requested=true
Эрдэм шинжилгээний их хурлын үе шат, хугацаа, байршил бүртгэл, шалгаруулалт
1-р үе шат:
Хэзээ: 2018 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 15-ны хооронд явагдах
Хаана: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт яамны харъяа салбар байгууллагууд болоод ЕБС, коллеж, МСҮТ, Их Дээд сургуулиуд болон аж ахуй нэгж байгууллагууд, шинжлэх ухааны хүрээлэн, судалгааны төвүүд
Шалгаруулалт: Оюутан судлаач, Залуу багш судлаач, Эрдэмтэн судлаач төрлөөс 3 салбар ангилал бүрээс шилдэг 3 оролцогч буюу нийт 9 оролцогчдыг шалгаруулж II үе шатанд тодорхойлох
2-р үе шат:
Бүртгэл: I үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд II үе шатны шалгаруултад www.myf.mn сайтад цахим бүртгэлээр 2018 оны 10-р сарын 19-ний өдрийн дотор бүртгүүлсэн байх
Хэзээ: Шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд явагдана.
Хаана: МЗХ-оос товлосон танхимуудад болно.
Шилдэг оролцогчид дараах материалыг бүрдүүлэх. Үүнд:
1. Оюутан судлаач, залуу багш судлаач, эрдэмтэн судлаачид харъяалагдах
сургууль, байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн тухай баримт, тодорхойлолт.
2. Эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэн
• 8-10 минутад илтгэх
• 20 хүртэлх үзүүлэнтэй байх
3. Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй
• Эрдэм шинжилгээний бүтээлийн нэр
• Илтгэгчийн нэр
• Ажлын хаяг
• Мэргэжлийн чиглэл
• Утасны дугаар, и-мэйл хаяг зайлшгүй байх ба таны судалгааны ажлын гол санааг агуулсан 150-250 үгэнд багтаасан судалгааны агуулга, зорилго, хамрах хүрээ, арга зүй, үр дүнг дурьдсан танилцуулга юм.
Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика-
оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдэг 9 илтгэгч буюу нийт 27 илтгэлийг шалгаруулна.
3-р үе шат:
Бүртгэл: II үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд III үе шатны шалгаруулалтад www.myf.mn сайтад цахим бүртгэлээр 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор дахин баталгаажуулж бүртгүүлсэн байх
Хэзээ: Шалгаруулалт 2018 оны 11-р сарын 07-ны өдөр явагдана.
Хаана: Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.
Шилдэг оролцогчид эрдэм шинжилгээний өгүүллээ дараах шаардлагын дагуу бэлтгэн ирүүлнэ. Үүнд:
1. Өгүүллийн нэр
2. Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл
3. Хураангуй
4. Удиртгал
5. Арга зүй
6. Үр дүн
7. Дүгнэлт ба хэлэлцүүлэг
8. Ашигласан ном, хэвлэл
• Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
• Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна. Сэдвийн судлагдсан байдлыг энэ хэсэгт багтаан ишлэл зүүлттэй бичнэ.
• Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
• Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна.
• Дүгнэлт ба хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино.
Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика- оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдгийн шилдэг 3 илтгэгч буюу нийт 9 илтгэлийг шалгаруулна.
Шинэ мэдээ
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16
-
431 цэгээр нөөцийн махыг худалдаж байна.
2023-03-16
-
Оросын сөнөөгч онгоц АНУ-ын нисгэгчгүй онгоцтой мөргөлдсөн, мөргөлдөөгүй
2023-03-15
-
Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олны анхааралд өртөгсөд
2023-03-15
-
Энэ онд хийгдэх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын байршлууд
2023-03-15
-
Хуучны 375 барилгыг 2026 он хүртэл дулаалж, засварлана.
2023-03-15
-
Швейцарын Холбооны Улсад аялах эрхтэй гэрэл зургийн уралдаан зарлагдлаа
2023-03-15
-
Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
2023-03-15