Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид есдүгээр сарын 26-ны өдөр сурталчилгаагаа эхлүүлнэ.  

access_time 2024-09-03 08:04

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.Нэр дэвшигчид есдүгээр сарын 5-ны өдрийн дотор нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.Тухайн шатны сонгуулийн хороо есдүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 2,393 тойрог байгуулж, 8,031 мандат тогтоосон юм.

Шинэ мэдээ