Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 120 сая төгрөг олгоно 

access_time 2024-09-02 11:51

Олимп, паралимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаад 120 сая төгрөг, дасгалжуулагчид 60 сая төгрөгийн мөнгөн шагнал олгодог. Мөн алтан медаль хүртсэн тамирчинд 4,000,000 төгрөг, мөнгөн медальд 3,000,000 төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2,000,000 төгрөгөөр урамшуулах журамтай. Хамгийн сүүлд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан паралимпын наадмаас Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн тамирчин У.Сүрэнжав алтан медаль хүртэн дээрх шагналыг авах болзлыг хангаад байна.

Шинэ мэдээ