Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд аймгийн автобус Драгоноос явна.

access_time 2024-08-27 08:04

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин автобуудлын зам засварын хучилтын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор найман орон нутгийн чиглэлийн тээвэр Драгон төвөөс явна.Үүнд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд аймгийн чиглэлд явдаг байсан хот хоорондын автобуснууд 2024 оны наймдугаар сарын 25-ны 08:00 цагаас эхлэн есдүгээр сарын 1-нийг дуустал хугацаанд Драгоноос орон нутаг руу хөдөлнө.

Шинэ мэдээ