ХУД-ИЙН 5 ДУГААР ХОРОО, ЯАРМАГ ОРЧМЫН 10,4 ГА ГАЗРЫГ БАРИЛГАЖУУЛНА

access_time 2018-08-02 13:32

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

ХУД-ийн тавдугаар хорооны иргэдээс авсан судалгаагаар Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрхүүд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж барилгажуулах хүсэлтийг гаргажээ. Тус судалгаанд 229 нэгж талбар хамрагдсанаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа аж. Иймд эдгээр иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл” хэрэгжүүлэх ГХДТ-2018-1 багцын байршлаар Нийслэлийн ХУД-ийн 5 дугаар хороо, Яармаг орчмын 10,4 га газрыг тогтоолоор батлав.

Шинэ мэдээ