Эрүүл мэнд эрхэм баян: Бэлгийн үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

access_time 2017-12-06 14:54

Бэлгийн үү өвчин нь вирүсээр үүсгэгддэг. Бэлэг эрхтэн, түүний орчмын арьс, салст дээр нарийн суурьт үү ургацагууд гарч олон дахидаг бэлгийн замаар дамжих халдвар юм.

Бэлгийн үүний үед илрэх шинж тэмдэгүүд
o Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй, дунджаар 1-8 сар байна.

o Бэлгийн үү нь бэлэг эрхтэн, умайн хүзүү, үтрээ, шээсний суваг болон хошногоны амсар орчимд элбэг гарна.

o Ихэнх тохиолдолд ямар нэг зовиур илэрдэггүй. Үүн хэмжээ байрлалаас шалтгаалан өвдөлт өгөх, загатнах зэрэг шинж өгч болно.

o Гарсан үүг харахад тахианы залаа буюу цэцэгт байцаатай төстэй байдаг.

o Өвчин дахиж болно.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
o Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчинэ. Үнэнч нэг хавьтагчтай байна.

o Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж бэлгэвчийг зааврын дагуу зөв тогтмол хэрэглэнэ.

o Хэрэв эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний дараах эхний 3 сард дахилт өгөх нь элбэг байдаг учраас энэ үед анхаарах нь чухал.

o БЗДХ-ын талаар зөв мэдлэгтэй байж, халдвар дамжихаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

o Эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай.

Шинэ мэдээ