Х.БАДЕЛХАН САЙД 20 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

access_time 2018-07-27 16:33

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ  сарын 15-ны өдрөөс  усархаг бороо орсны улмаас үер бууж, үерийн гамшигт нийтдээ 929 айл нэрвэгдсэн. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 айл, 4500 хүн, 660 га газар байна.

Үер усны улмаас хохирол амсаад байгаа иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зорилгоор Улсын онцгой комисс хуралдаж, орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, сэргээн босголтын ажилд зориулж бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэрэг нийт 620 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүний хувьд Засгийн газрыг төлөөлөн хүмүүнлэгийн тусламжийн ачаа, барааг аймгийн засаг дарга А.Гылымханд хүлээлгэн өгч, Баян-Өлгий аймаг руу тусламжийн гараа сунган хандив өгөхийг  Монголчууддаа уриалан хувийнхаа зүгээс 20 сая төгрөгийг үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөө хандивлалаа.

 

Шинэ мэдээ