Төвхөн хийдийг сэргээн засварлана.

access_time 2024-07-30 08:06

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас Өвөрхангай аймгийн Төвхөн хийд нь далайн төвшнөөс дээш 2,650м өргөгдсөн Төвхөн ширээт уулын оройд байрладаг. Анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазар 1648 онд 14 насандаа үүсгэн байгуулж байжээ. Бясалгалд зориулагдсан, тус хийд байгалийн сайхан газарт бүтээгдсэн ч 25 жил сэргээн засварлаагүйгээс эвдэрч муудсан. Тиймээс унаган төрхийг нь сэргээхээр биологийн бохирдлын нөлөөллийн судалгаанууд хийж байна. Сэргээн засварлахад хөрөнгө шаардлагатай байгааг онцолж иргэд, аж ахуйн нэгжийг хамтран ажиллахыг уриаллаа.

Шинэ мэдээ