Цэвэр усны шугамыг хонгилын системд шилжүүлнэ.

access_time 2024-07-30 07:59

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт 2022 оноос хойш эхэлсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас өнөөдрийн байдлаар 345 нэгж талбарыг чөлөөлөөд байна. Тус олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламж нь хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай. Авто замын трассын дагуу байгаа цэвэр усны далд шугамыг хонгилын системд оруулахад “ДНТ” ХХК-ний боловсруулсан зураг төслийн дулааны худаг давхцаж байгаа тул нэвтрэх сувагтай уялдуулан зураг төсөлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Шинэ мэдээ