Аюулт үзэгдлийн тохиолдол нэмэгдэж байна.

access_time 2024-07-24 08:02


Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, ослын тохиолдол энэ оны эхний зургаан сард 2,885 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 22.6%-иар өссөнийг ҮСХ-ноос мэдээлжээ. Цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 316, газар хөдлөлт 49, биологийн гаралтай аюулт үзэгдэл 56, үер 250, мөндөр нэг, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 2,464 удаа тус тус бүртгэгдсэн байна.Аюулт үзэгдэл, осолд 4,047 хүн нэрвэгдэж, 25.5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Шинэ мэдээ