Хууль бус наймаатай тэмцэгчид

access_time 2024-07-19 08:07

Германы Тэнгисийн цэргийн фрегат НҮБ-ын Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт дөрвөн сарын үүрэг гүйцэтгээд эх орондоо иржээ. Бранденбург хөлөг Германы хойд хэсэгт орших Вильгельмшавен боомтод ирэхэд 185 цэргийн албан хаагч, төрөл төрөгсөд, найз нөхөд нь тэднийг угтан авсан.

Фрегат нь Ливан дахь НҮБ-ын түр хүчинд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хууль бус наймаатай тэмцэх, хилийн аюулгүй байдлыг хангах, Ливаны Тэнгисийн цэргийн хүчний бэлтгэлд дэмжлэг үзүүлсэн. НҮБ-ын төлөөлөгчийн газар Палестины Хамас зэвсэгт бүлэглэлийн халдлагын дараа Израиль, Ливаны хилийн бүсэд хяналт тавьж байгаа юм

Шинэ мэдээ