Хоёр Өнцөг: Хамтарсан Засгийн газар байгуулна, байгуулахгүй

access_time 2024-07-03 11:14


УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болж МАН олонхи болсон.Гэсэн ч хамтарсан засгийн газар байгуулсан нь үр дүнтэй гэсэн мэдээллүүд цацагдаж эхэлсэн. Харин АН-ын бүлгийн даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “АН айлын хатавчинд очиж суухгүй. Засагт орохгүй сөрөг хүчнээ хийнэ. Аль ч түвшинд АН засаглах боломжтой гэж өөрийн бодлоо хэлсэн. Эцсийн шийдвэр ҮБХ-ноос гарах аж. Хүн намын тухайд эхнээсээ МАН—ын намын бодлогыг дэмжиж байсан хамтарч магадгүй гэсэн таамаглалууд хөвөрч эхэлсэн. Иргэдийн хувьд ямар ч засгийн газар байгуулагдсан хүчтэй сөрөг хүчинтэй байх ёстой. Өнгөрсөн жилүүдийнх шиг үхмэл сөрөг хүчинтэй байх юм бол хамтарсан нь дээр гэцгээж байгаа аж. Ямар ч байсан шинэхэн гишүүдийг сайн ажиллаасай гэсэн иргэдийн хүлээлт их байна.

Шинэ мэдээ