Есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо их орно.

access_time 2024-07-01 08:04

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар нутгийн зүүн хагаст, есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо хур их орно.

Есдүгээр сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд хэсгээр, аравдугаар сард Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, хур тунадас орно. Иймд малчид, тариаланчид, ард иргэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Шинэ мэдээ