Авлигын гэмт хэргийн гаралт нэмэгджээ

access_time 2024-06-19 10:22

Энэ оны тавдугаар сард 4,398 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.5%-аар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн улмаас хохирсон хүний тоо 17.1 мянга болж, ӨОМҮ-ээс 3.8%-аар өсжээ. Харин Авлигатай тэмцэх газарт 298 авлигын гэмт хэрэг бүртгэгдэж, ӨОМҮ-ээс 31-ээр буюу 11.6%-аар өссөн байна. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 36-аар буюу 17.8%-аар, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг хоёр дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Шинэ мэдээ