ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОХ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

access_time 2018-07-18 18:23

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хурлаар шинэчлэн баталсан.

Нийт 173 ерөнхий нэршлийн эмийг 861 эмийн сантай гэрээ байгуулан иргэдэд жороор олгож байгаа.

Үүнд 650 гаруй эмийг 20-80 хувь,  хүүхдийн зайлшгүй шаардлагатай 61 ерөнхий нэршлийн 170 гаруй эмэнд 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлж байна. Эмийн нэр, төрөл, хөнгөлөх хувь хэмжээг шинэчилсэн, төсөв нэмэгдсэн учраас даатгалаар үйлчилдэг эмийн сангууд сарын турш харьяалал харгалзахгүйгээр олгох юм .

Шинэ мэдээ