Улиасны унгирал шатааснаас 12 түймэр гарчээ

access_time 2024-06-18 11:07


Нэг өдрийн дотор нийслэлийн хэмжээнд гал түймрийн 16 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний 12 нь модны цагаан хөвөн шатааснаас гал түймэр гарсан байна.Улиас модны унгирал нь шатамхай шинж чанартай учир гал авалцах үед хурдтай тархдаг. Иймд модны хөвөн шатаахгүй байх, хүүхэд багачууддаа шатааж болохгүйг сануулах, унгарилыг услан норгох, ил задгай гал гаргахгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг НОБГ-аас анхааруулж байна.

Шинэ мэдээ