БАЯН-ӨЛГИЙ, СҮХБААТАР АЙМГИЙН НУТАГ ҮЕРИЙН ГАМШИГТАЙ БАЙНА
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 225 өрхийн 1566 хүнийг аюулгүй газарт гаргаж, 185 өрхийн 668 иргэнийг 8 байрлалд тор хоргодох байраар ханган, 58 өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.0 км далан босгож, 300 м шуудуу татан, эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, 60 хүнд эм бэлдмэл тараагаад байна.
Сүхбаатар аймгийн нутгаар долдугаар сарын 16-ны өдөр бороо орж, үер буусны улмаас Уулбаян суманд 1 гэр, Түвшинширээ суманд 6 гэр, 2 автомашин үерийн усанд урсаж, Мөнххаан сумаас 44 км-т, аймгийн төвөөс 144-150 км-т улсын чанартай автозамын далан усанд урсан, хатуу хучилттай замд цөмрөлт үүссэн. Төв аймгийн Зуунмод суманд 3 настай эрэгтэй хүүхэд үерийн ус зайлуулах шуудуу руу унасныг аварч эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн, далан, суваг, шуудуу сэтэрч 28 айл өрхийн гэр, байшин усанд автсан, Тус аймгийн Борнуур суманд долдугаар сарын 16-ны өдөр орсон усархаг аадар борооны улмаас үер бууж 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж, байгууллага усанд автан, 15 бог мал хорогдон, 3 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, сумын нутаг дэвсгэр дэх орон нутгийн чанартай “Шавартайн” гүүр (Улаанбаатар хотоос 100 км-ийн зайтай)-ийн тулгуур баганад суулт үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, сумын төвийн хатуу хучилттай 530 км зам эвдэрсэн учраас аймгийн “Төв АЗЗА” ХХК, “Баянчандмань” ХХК Улаанбаатар-Дархан чиглэлийн улсын чанартай автозамын Борнуур сумын “Урьхан” орчмын автозамд үүссэн лаг шороо, хог, чулууг цэвэрлэж, сэтэрсэн далан, эвдэрсэн замыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байна.
Онцгой байдлын байгууллагаас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, нийслэлийн онцгой байдлын байгууллагад үерийн далан, суваг, шуудуу татах, сэргээх, засварлах, цэвэрлэх, голын арал, тохой, томоохон гол, нуурын эрэг дагуу, уулын усны буулт, жалга судгийн аманд зусаж байгаа айл өрхүүдэд мэдэгдэл хүргүүлэх, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, усны осол ихээр болдог газруудад анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуур, тогтоол устай газар хараа хяналтгүйгээр орхихгүй байх, болзошгүй гамшгийн аюулаас амь нас, эрүүл мэндээ хамгаалах талаар иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа хийх, барилга, байгууламж, шатахуун түгээх станцын аянга зайлуулагчийг шалгах, гамшгаас хамгаалах орон нутгийн албадын бэлтгэл бэлэн байдал (автомашин, техник хэрэгсэл, шатахуун, хүн хүчний томилгоо)-ыг хангаж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Шинэ мэдээ
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29