Шүүхээс тайлбар гаргуулахыг хүсжээ

access_time 2024-06-14 08:03


Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан. Ингэхдээ гаргасан шийдвэртэйгээ холбогдуулан Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулахаар болсноо мэдэгдлээ. Н.Номтойбаярыг нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэгт тооцогдохгүй бол ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгох талаар хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлголттой болгох шаардлагад үндэслэн Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт хүргүүлнэ гэжээ.

Шинэ мэдээ