Гол дагуух самбараас усны гүний мэдээллийг авах боломжтой.

access_time 2024-06-14 08:01

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох эрсдэл бүхий 10 цэгт “Мэдээллийн самбар”-ыг байршуулсан байна.
Тус сэрэмжлүүлэг самбараас байршил заасан усны гүний мэдээллийг монгол, англи хэлээр авах боломжтой. Мөн үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай.Тиймээс иргэн та бүхэн Туул гол дагуу амарч, зугаалахдаа энэхүү самбар байршуулсан газрыг анхаарч, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас зөвлөж байна.

Шинэ мэдээ