Хачигт халдвараас сэргийлээрэй.

access_time 2024-06-10 08:04

Зуны улиралд хачигт халдварын тохиолдол нэмэгддэг тул гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аяллын хувцас сонгож өмсөх, биеийн ил гардаг хэсгүүдээ алчуураар ороож түрийтэй гутал өмсөхийг ЗСҮТ-өөс зөвлөсөн байна. Хачигийн идэвхжлийн үед хөдөө, орон нутаг,ойд зорчихдоо хачигт энцефалитын эсрэг вакцин тариулах, хачигт хазуулсан бол 76 хувийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хошууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авах хэрэгтэй. Ямаа, үхрийн түүхий сүү уухгүй, амьтдын махыг сайтар болгож хэрэглэх, гөрөөс, ямааны цус уухгүй байхыг анхааруулжээ.

Шинэ мэдээ