ОНЦГОЙГИЙНХОН 54 УДААГИЙН ДУУДЛАГААР 72 ИРГЭНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ

access_time 2018-07-17 17:57

Үндэсний их баяр наадам, амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, аврах ажиллагааны 30 нийт 54 удаагийн дуудлагаар ажиллан гал түймрийн утаажилтийн бүсээс 7, гал түймрээс 1, үерийн уснаас 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голд живж голын салаанд боогдсон 3, байшингийн 5 давхраас унаж амиа хорлохыг завдсан 1, Туул голын усанд машинтай боогдсон  53, Ариун цэврийн /жорлонгийн/ нүхэнд унасан 1, Сонсголонгийн гүүрнээс голын усанд унаж бэртсэн 1 нийт 72 иргэнийг авран хамгаалах ажиллагаа зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагын 10,9 сая төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан. Гал түймрийн улмаас 1 иргэн, усны ослын улмаас 2 иргэн, үйлдвэрийн ослын улмаас 1 иргэн амь насаа алджээ

Мөн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өглөөний 07:00 цагаас өдрийн 14:00 цагийн хооронд нийслэлд орсон борооны улмаас үерийн далангийн усанд хүүхэд урссан, гэр усанд автсан, байшингийн суурийн давхарт ус орсон зэрэг 19 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын албан хаагчид шуурхай арга хэмжээ авч, үерийн усанд урссан 1 хүүхдийг аварч, байшингийн дээвэр нурж гэмтсэн 1 хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэж, гэр нь усанд автсан айл өрхийн 2-оос 74 насны 4 иргэнийг аюулгүй газарт гаргаж, гэрийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Шинэ мэдээ