Сонгуульд оролцохоор 1,370 нэр дэвшигч баримт бичгээ СЕХ-нд ирүүлжээ

access_time 2024-05-27 09:35


Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нийт 1,370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлжээ.Үүнээс 45 нь бие даан нэр дэвшигч байсан. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор буюу 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах аж.

Шинэ мэдээ