Эмч, сувилагч нар шилдгүүдээ тодрууллаа.

access_time 2024-05-20 08:06
Яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, сувилагч нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Дуудлага” ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгууллаа. Уралдаан нийт гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, нийслэлийн анхан шатны 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо. Хоёр сарын хугацаанд үргэлжилсэн тус уралдааны сүүлийн шатанд шалгарсан 7 баг шилдгүүдээ шалгаруулсан  байна.

Шинэ мэдээ