С.Зоригийн хэргийн ДНХ шинжилгээний хариу тохироогүй байна.

access_time 2024-05-20 08:04

ЦЕГ-аас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр гарсан С.Зоригийн хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагад хүргүүлсэн. Дэвшилтэт технологийг ашиглан энэ онд хийсэн  шинжилгээгээр, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. ДНХ шинжилгээний хариу С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан хүмүүсийн мэдээлэлтэй тохироогүй байна. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулаад байгаа юм.

Шинэ мэдээ