СУРАГЧ, БАГШ НАРЫГ УРАМШУУЛАХААР БОЛЖЭЭ

access_time 2018-07-02 18:53

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, багш нарыг Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар урамшуулахаар болжээ.

2017-2018 оны хичээлийн жилд Сайншанд сумын ЕБ-ын I сургуулийн сурагч Энхжаргалын Түвшинцэнд Математикийн хичээлээр, Алтангэрэлийн Буянтогтох Нийгмийн хичээлээр, ЕБ-ын II сургуулийн сурагч Лувсангийн Мөнхбаясгалан Монгол хэлний хичээлээр тус тус 800 оноо авсан байна. Сурагчдыг 1 сая төгрөгөөр, бэлтгэсэн багш Б.Бадарч, Г.Ганбаяр, Б.Мөнхчимэг нарыг тус тус 500 мянган төгрөгөөр урамшуулахаар болжээ.

Шинэ мэдээ