Бие даан нэр дэвшигчид сонгогчдын гарын үсэг цуглуулж эхэллээ.  

access_time 2024-05-15 08:05

Улсын Их хурлын гишүүнд бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс 20-ны өдрийг дуусталх хугацаанд явагдана. Бие даан нэр дэвшигч тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулсны дараа нэр дэвших шийдвэр гарна. Аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтан дээр тэмдэг дарж баталгаажуулан бие даан нэр дэвшигчид олгоно. Бие даан нэр дэвшигч  гарын үсэг зуруулахдаа А4 хэмжээнээс хэтрэхгүй хэмжээтэй өөрийн танилцуулах хуудсыг тарааж болох юм байна.

Шинэ мэдээ