Сувилагчийн ажлын ачаалал их байна.

access_time 2024-05-13 08:01

Монгол улсад инфляци өндөр, хөдөлмөрийн үнэлэмж бага байгаагаас залуус гадаад орныг зорих болсон. Улсын хэмжээнд 2023 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад 14 494 сувилагч ажиллаж байна.Нэг сувилагчид ногдох хүний тоо 233 байгаа нь ажлын ачааллыг нэмэгдүүлж байна. Судалгаагаар хөдөлмөрийн насныхны 65% нь боломж олдвол гадагшаа гарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Аж ахуйн нэгжүүд нь одоо хүртэл цар тахлын хүндрэлээс бүрэн гарч чадаагүй, 300 мянган мэргэжилтэй ажилтан дутмаг байгаа гэж байгаа ч  ажиллах хүчнээ тогтвортой ажиллуулах бодлого байхгүй байгаа нь цаашид ч ажиллах хүчний хомсдолыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг эдийн засагчид онцолж байна.     

Шинэ мэдээ