УУЛЫН ЭЗЭН ИРВЭСИЙГ ХАМГААЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

access_time 2018-06-22 16:06

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут уул болон Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу орчимд ирвэс хамгаалах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төслийн үндсэн зорилго нь нэн ховор цоохор ирвэс болон түүний идэш бологч амьтдыг амьдрах орчинтой нь хамгаалах юм. Энэ ажлын хүрээнд нутгийн иргэд, малчид, орон нутгийнхны оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдын хамгааллыг сайжруулах төдийгүй хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдааг хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоотойгоор бууруулна. Төсөл хэрэгжих хугацаа 5 жил бөгөөд зөвхөн ирвэс хамгааллаар хязгаарлагдалгүй, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм байна.

Шинэ мэдээ